Өргөн суманд газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна
2 сар, 3 долоо хоног өмнө

Өргөн сумын Засаг Даргын 2018 оны 01 сарын 25 өдрийн А/05 дугаар захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа сумын ЗДТГазрын хурлын танхимд 2018 оны 03 сарын 01 өдрийн 14 цагт нээлттэй явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/

1

Сөгдөх уулын баруун талд

Хогийн цэг

0,12

11520,0

2

Сумын төвөөс зүүн тийш 2 км-т

Түүхий эдийн талбай

10,4

58240,0

3

Зээгийн хөтөл

Төмс хүнсний ногоо

2

17,38

4

Сумын төвийн чанх урд 1 км-т

Үйлдвэрлэл

10

96000,0

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.

Танхимын хэлбэрээр явуулах дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Өргөн сумын Засаг даргын Тамгын газрын байранд битүүмжилсэн бүртгэлийн хайрцагаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутанд хаана.

Дуудлага худалдаанд оролцогч оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1, 2 дугаар хавсралт маягт/-ын дагуу үнэн зөв гаргах.
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин төлсөн баримт / Дэнчин дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчинг аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хувьчлалын орлогын Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна/ Жич: Оролцогч нэр, регистрийн дугаараа зөв бичнэ үү.
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  6. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлсөн байна. /иргэн, ААН-12500 төгрөгийгТөрийн сан банкны 100060100941 тоот дансанд тушаана/

Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 94662260 дугаар утсаар лавлана уу.

ӨРГӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР