​ӨСВӨРИЙН ДААМЧИД АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
7 сар, 1 долоо хоног өмнө


Дорноговь аймгийн өсвөрийн даамчид энэ жилийн 100 буудалт даамын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 5 алт, 13 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж Ази тив болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан. Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнд манай аймгийн өвсрийн даамчдаас энэ жилийн Б.Мөнх-Эрдэнэ, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Г.Шинэсар, О.Тэмүүлэн нар оролцохоор болсон байна. Азийн тивийн аварга шалгаруулах даамын тэмцээн энэ жил Узбекистан улсын Ташкент хотноо 4 дүгээр сарын 20-28-ны өдрүүдэд болно. Харин 10-р сард Польшийн нийслэл Варшав хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах даамын тэмцээнд Дорноговийн өсвөрийн даамчдаас 14-16 насны эрэгтэй ангилалд даамын спортын мастер Ц.Чинзориг, эмэгтэй ангилалд спортын мастер С.Энхтүвшин, 11-13 насны ангилалд Дэлхийн даамын холбооны дэд мастер Э.Үйлстөгөлдөр, 5-7 насны ангилалд У.Гансувд нар Монгол улсаа төлөөлөн оролцох аж.