ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛОВ
6 сар, 3 долоо хоног өмнө

Дорноговь аймгийн үндэсний бөхийн холбоо, Хутагтын хүчтэн дэвжээ хамтран Өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Тус барилдаанд 44 өсвөрийн бөх уран мэхээ уралдуулан барилдлаа.


Насны ангиллаар нь авч үзвэл 13-14, 15-16, 17-18 гэсэн 3 насны дунд өрсөлдсөн байна. Дүнг нэгтгэвэл: 13-14 насны ангилалд: Нэгдүгээр байранд Б.Бямбацогт /3-р сургууль/ хоёрдугаар байранд Э.Энхсайхан /3-р сургууль/ гуравдугаар байранд Б.Эрдэнэболор /2-р сургууль/ шалгарсан бол 15-16 насны ангилалд: Нэгдүгээр байранд Г.Өлзийхутаг /БТСГазар/дэд байранд М.Сүхбат /Говийн бөх/ гутгаар байранд Ч.Ганбаяр /Улаандбадрах сум/, 17-18 насны ангилалд: Тэргүүн байранд И.Баатарчулуун /Мандах сум/дэд байранд Д.Барсбаатар /2-р сургууль/ гутгаар байранд М.Балжинням /БСТГ/ шалгарч Багийн дүнгээр Тэргүүн байранд БСТГазар, дэд байранд Ерөнхий боловсролын 3-р сургууль, гжтгаар байранд Ерөнхий боловсролын 2-р сургууль тус тус шалгарлаа.