72 АЙЛ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАГДЛАА
4 сар, 1 долоо хоног өмнө

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан цахилгаан эрчим хүчний хангамж, хуваарилах сүлжээг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын техник технологийг нэвтрүүлэн шинэчлэлт хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Сайншанд сумын 4,7-р багийн Бадрах хорооллын /60 гэр/ 72 айлыг цахилгаан эрчим хүчээр хангах ажил амжилттай явагдаж дууслаа. Тус Бадрах хороололд 6кВ, 0,4 ЦДАШ, 160 кВа дэд станц барих ажлыг "Цацрах цог" ХХК гүйцэтгэн хүлээлгэн өгөөд байна.