БАЯР НААДМЫН НЭЭЛТЭНД ТҮҮХЭН ҮЕИЙГ ХАРУУЛЛАА
1 жил, 1 сар өмнө


Дорноговь аймагт нар хур тэгширсэн налгар сайхан зун болж байна. Энэ онд Дорноговь аймаг байгуулагдсаны 85 жил, Сайншанд сум байгуулагдсаны 55 жилийн ой тохиож байгаа билээ. Тэгш ой давхацсан баяр наадмыг 7-р сарын 30,31-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр Аймгийн засаг дарга Т.Энхтүвшин шийдвэрлэсэн. Өнөөдөр түүхт ойн баяр наадмын нээлт аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн хувьд Төрийн их баяр наадам Тулгар төр үүсэн байгуулагдсанаас эхлээд өнөөг хүртэл үеийг харуулсан бол Дорноговь аймгийн ойн баяр наадам Богд Хаант Монгол улсаас Ардын хувьсгалын түүхэн цаг үеийг харуулсан нь наадамчин олны талархлыг хүлээсэн юм. Мөн аймаг байгуулагдсаны түүхт ойн баярт 14 сумын хүндэтгэлийн жагсаал боллоо. 14 сумын хүндэтгэлийн жагсаалт оролцогчидтой нийлээд энэ удаагийн наадмын нээлтэнд 400 гаруй хүн оролцсон аж. Түүхт ойн баяр наадмын найруулагчаар Саран Хөхөө театрын жүжигчин, туслах найруулагч Б.Баттөмөр, жүжигчин А.Баярсайхан нар ажиллажээ.