Чөлөөт бөхийн клубуудын дэлхийн аваргад Дорноговийн хоёр бөх барилдана
1 жил, 9 сар өмнө

Бөхийн чөлөөт барилдааны 2015 оны Клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Ираны Мазадран хотод эхэлнэ. Энэ жилийн тэмцээнд манай улсын багийн бүрэлдэхүүнд Дорноговь нутгийн унаган хүүхдүүд Дархан-Уул аймгийн “Хасу Мегастарс” клубын тамирчид болох спортын мастер Б.Наранболд, Спортын дэд мастер А.Мөнх-Эрдэнэ нар эх орноо төлөөлөн өрсөлдөх гэж байна. Манай хоёр бөх 57 кг, 65 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөнө. Тэмцээний аваргууд энэ сарын 28-нд тодорно. Улсаа төлөөлөн өрсөлдөж байгаа нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: https://www.facebook.com/DornoSport/