ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧЭЭР З.ЭНХЗУЛ ТОДОРЛОО
1 сар, 1 долоо хоног өмнө


Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг Монголын Сэтгүүлчдыийн Нэгдсэн Эвлэл жил болгон шалгаруулан алдаршуулдаг уламжлалтай. 2017 оны хэвлэл мэдээллийн салбарын шилдгийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 12-р сарын 08-нд Улаанбаатар хотноо боллоо.

Сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн салбарын 2017 оны шилдгээр:

  • Монгол Улсын 2017 оны Орон нутгийн шилдэг сэтгүүлчээр Дорноговь аймгийн “Ди медиа” агентлагийн захирал, сэтгүүлч З.Энхзул
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлчээр “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Г.Аргуужин
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр DNN.mn сайтын сэтгүүлч Б.Янжмаа
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр “Гранд” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч М.Уранчимэг
  • Радиогийн шилдэг сэтгүүлчээр “Шинэ Монгол” радиогийн сурвалжлагч А.Алтанхүү
  • Телевизийн шилдэг сэтгүүлчээр Хөвсгөл аймгийн “Далай ээж” телевизийн захирал сэтгүүлч Б.Сарантуяа
  • Сонины шилдэг сэтгүүлчээр “Зууны мэдээ” сонины сурвалжлагч С.Уянга
  • Шилдэг судлаачаар МУИС-ийн багш, доктор профессор М.Зулькафиль
  • Шилдгийн шилдэг сэтгүүлчээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга
  • Салбарын шилдэг менежерээр “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион нар тус тус шалгарав.

Шилдэг байгууллагуудад:

  • Монгол Улсын орон нутгийн шилдэг сониноор “Өнөөгийн Эрдэнэт”
  • Шилдэг телевизээр “Дорнод” телевиз
  • Мэдээллийн шилдэг сайтаар iKon.mn
  • Шилдэг сэтгүүлээр “Зиндаа”
  • Шилдэг сониноор “Үндэсний шуудан”
  • Шилдэг радиогоор “Монголын дуу хоолой”

Монгол Улсын 2017 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Монгол ньюс” групп Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар “Засгийн газрын мэдээ”, Баян-Өлгий аймгийн “Монгол Заман” сонин, нийслэлийн ЗДТГ-ын Ulaanbaatar.mn сайтыг тус тус шагнагдлаа.


Ди медиа агентлагийн захирал, сэтгүүлч З.Энхзул нь сэтгүүл зүйн салбарт долоо дахь жилдээ ажиллаж байна. 2012 онд "Өнөөгийн Дорноговь" сонинг үүсгэн байгуулсан. 2013 онд www.dtime.mn сайтын эрхлэгч, 2016 онд Ди Медиа агентлагийг үүсгэн байгуулсан. Мөн МҮОНТВ-ийн Монголын мэдээ сувгийн Орон нутаг дахь сурвалжлагчаар ажиллаж байна.