ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
10 сар өмнө

Дорноговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оныг Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албыг мэргэшсэн, тогтвортой албан хаагчдаар бэхжүүлэх зорилгоор аймгийн "Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн"-ийг аймаг, сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагын 480 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулан 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар товлоод байна. Уг зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон Дорноговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Ганзориг нарын зүгээс төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага болон ажлын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгөгдөхөөс гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Архивын ерөнхий газар, Удирдлагын академи, Үндэсний хөгжлийн газар болон Оюуны сэтгэхүй төв зэрэг байгууллагуудаас "Хувь хүний хөгжил, харилцаа", "Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт ба орон нутгийн оролцоо", "Төрийн албан хаагчдын манлайлал", Төрийн албаны ёс зүй, ажлын байрын тодорхойлолт", "Төрийн албан хэрэг хөтлөлт" болон "Төрийн албан хаагчдын ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд" зэрэг сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хийгдэнэ.