Dtime систем ашиглах хурдан заавар
1. Системд нэвтрэх ба Ирц бүртгүүлэх
Нэвтрэх: Системд өөрийн бүртгэлтэй цахим шуудан (имэйл) болон нууц үгээр нэвтэрнэ.
Ирц бүртгүүлэх:
Нүүр хуудас (Dashboard) руу орно.
Ажилдаа ирэхдээ “Ирлээ” товчийг дарж байршил болон цагаа баталгаажуулна.
Ажил тарахдаа “Явлаа” товчийг дарж өдрийн ирцээ заавал дуусгана.
Санамж: Ирц бүртгэх үед төхөөрөмжийн GPS (Байршил) идэвхтэй байх шаардлагатай.
2. Чөлөө болон хүсэлт илгээх
Алхам 1: Үндсэн цэснээс “Хүсэлт” (эсвэл Чөлөөний хүсэлт) хэсгийг сонгоно.
Алхам 2: “Шинэ хүсэлт” товчийг дарж чөлөөний төрөл (Өвчтэй, Цалинтай/Цалингүй чөлөө, Томилолт гэх мэт)-ийг сонгоно.
Алхам 3: Чөлөө авах хугацаа (эхлэх, дуусах цаг/өдөр) болон шалтгааныг бөглөөд “Илгээх” товч дарна.
Төлөв шалгах: Илгээсэн хүсэлтийн хариу (Зөвшөөрсөн / Татгалзсан) тухайн хэсэгт шууд шинэчлэгдэн харагдана.
3. Тусламж ба Дэмжлэг
Нууц үгээ мартсан, ирц буруу бүртгэгдсэн эсвэл системтэй холбоотой асуудал гарвал өөрийн байгууллагын Админ ( IT )-д шууд хандаж шийдвэрлүүлнэ үү.